Хайрлаарай аян Дархан хотноо үргэлжилж байна.

Тун удахгүй Дархан хотод Хандивын тоглолт зохион байгуулагдаж гэж байна.

"Бяцхан хүү Б.Тэмүүлэнд тусалцгаая" хандивын аян нь 2017 оны 3-р сард эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж нийт 300 сая төгрөгийг цуглуулснаар Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний нийт зардлын 30 орчим хувийг бүрдүүлээд байна. 

Тус аяны хүрээнд "Хайрлаарай" хандивын тоглолт Бөхийн өргөө болон Багануур дүүргийн соёлын төв өргөөнд тус тус ажилттай зохион байгуулагдсан бөгөөд тун удахгүй 5 дугаар сарын 28-ны өдөр 19.00, 21.00 цагуудад Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучууд театрт тоглогдох гэж байна. Дарханчууд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж үзээрэй!

Тоглолтонд:

Танайд хоноё Хөтлөгч Г.Алтантүрүү

Дуучин МУГЖ С.Ганзориг,

Дуучин, МУСТА Д.Баасанжав

Дуучин, МУСТА П.Жимсээ

Дуучин, МУСТА Б.Алтанжаргал

Дуучин МУСТА Д.Амарсайхан, Ж.Солонго

ХЦДБЧ-ын дуучин Г.Наранчимэг

Аянга хамтлаг

Цагдаагийн Сүлд чуулгын дуучин МУСТА Г.Дарханбаатар нар оролцох юм. 

 

Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан нийт сайхан сэтгэлт Монголчууддаа БАЯРЛАЛАА. 
Эх орны минь ИРЭЭДҮЙ бяцхан хүү минь эрүүл, саруул ЭХ ОРОНДОО ирнэ гэдэгт итгэж, тухайн аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахад олон хүн ихээхэн хүчин чармайлт, сэтгэл зүтгэл гаргаж байгаад талархаад баршгүй юм. БУСДЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН САЙН ҮЙЛС БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР БИЛЭЭ.

"Хайрлаарай" хандивын тогтлолт Багануур дүүрэгт

Сайн байцгаана уу? Та бүхэнд нэгэн сайхан мэдээлэл хүргэх гэж байна. 2018.04.20ны өдөр #Б.Тэмүүлэнд зориулсан "ХАЙРЛААРАЙ" тоглолт Багануур дүүргийн Өргөө соёлын төвд 2 удаа тоглогдох гэж байна. Тоглолт 19 цаг, 21 цагуудаас болно. 
Тоглолтыг санаачлан цааш үргэлжлүүлж байгаа МУСТА дуучин Г. Эрдэнэтунгалаг маань багануураар овоглодог дуучдын хамт өөрийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болоод байна. Дуучин маань зүүн аймгуудаар аялан тоглолттой байгаа бөгөөд энэхүү 2 удаагийн тоглолтын бүх орлогыг #Б.Тэмүүлэнд маань хандивлах юм. Энэхүү хандивын ажил эхэлснээс хойш өөрийн хүүхэд мэт санан Б.Тэмүүлэнд тусалсаар ирсэн Сэтгүүлч Г. Алтантүрүү Ten Ger, дуучин Г. Эрдэнэтунгалаг Erdene Tungalag нартаа маш их баярлалаа. 
Байнга сэтгэл зүрхээрээ дэмжиж хамт байдаг найз ХЦДБЧ-ын дуучин Г. Наранчимэгтээ Naina Babal, Стар тв-ийн авьяаслаг залуу Batkhuslen ByambaDorjдоо, нийт оролцох гэж буй уран бүтээлчиддээ баярлалаа.

Найз нөхөд хамт олноо уриалаад хамт үзэхийг урья.

Сайн үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай!

 

"Бяцхан хүү Б.Тэмүүлэндээ Тусалцгаая" хандивын аяны тухай

Б.Тэмүүлэнд туслах “ХАЙРЛААРАЙ аян

Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн хүү 6 настай. Бяцхан хүү зөвхөн хүүхдэд тохиолддог  Нейроплазтома буюу “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэх нэн ховор өвчнөөр оношлогдоод 8 сар болж байна. Монголд уг өвчний хоёр дахь тохиолдол ийнхүү Б. Тэмүүлэн хүү, түүний ээж аавд хүнд цохилт боллоо. Хүүгийн гэр бүл, аав ээжийн найз нөхөд нь хамтран өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд шаардагдаж буй 1 тэрбум төгрөгийг цуглуулахаар ажиллаж байгаа юм. Сайхан сэтгэлт монголчуудын тус  дэмээр 250 сая төгрөг цугларч, тэрхүү хандивын мөнгөөр БНСУ-д нийт 9 удаагийн хими эмчилгээ, хавдар авах хагалгаа, олон удаагийн нарийн шинжилгээ, эмнэлгийн ор хоногийн төлбөрт зарцуулагдаж хүүг өдий хүртэл амьдруулах амь тариа болж чаджээ.   

Бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн өмнө гурван хагалгаа, 11 хими эмчилгээ, нөхөн сэргээх болон туяа эмчилгээ хүлээж буй.  Хүүгийн эмчилгээний нийт зардалд 500 сая вон буюу ТЭРБУМ гаруй төгрөг шаардлагатай байснаас одоо 750 сая орчим төгрөг дутаж байгаа юм.

ТЭРБУМ төгрөг гэдэг жирийн дундаж гэр бүлд дааж давшгүй өртөг хэдий ч Б.Тэмүүлэнгийн аав, ээж байж болох бүхий л арга замаар хүүгээ аврахыг хүсч буй юм. Хэрвээ хүүгийн эмчилгээ, хагалгааны зардлыг тасралтгүй үргэлжлүүлж чадвал эдгэрэх магадлал 98 хувь гэдгийг эмч нар хэлжээ. Эмнэлгийн хэллэгээр бол энэ нь бүрэн эдгэх боломжийг заадаг байна.

Энэхүү хандивын аянд МУСТА, “Хайрлаарай 365” ТББ-ын тэргүүн дуучин Г. Эрдэнэтунгалаг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г. Алтантүрүү, зохиолч, найруулагч С. Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын нэр бүхий хүмүүс нэгдэж Б.Тэмүүлэн хүүд сэтгэлийн дэм, эмчилгээний зардлыг нь олох  ард олны “ТЭМҮҮЛЭНД ТУСЛАХ АЯН”-г албан ёсоор зарлаж байна.

Б.Тэмүүлэн эдгэх боломжтой. Гурван сая монголоос хоёр хүүхэд оноож нүүрлэсэн аюулт өвчний савраас Б.Тэмүүлэн хүүг аврах боломж нь таны сайхан сэтгэл юм. Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ цааш үргэлжлүүлэхээр БНСУ-ын Самсунг эмнэлэгт горьдлого тээн хэвтэж байна.

Дансны дугаар:

Хаан банк Б. Тэмүүлэн 522 003 4090

Солонгос улс дахь Shinghan банк 110 473 899 640

Холбогдох утас: 8808773699575353

Facebook page:  Бяцхан хүү Б. Тэмүүлэнд тусалцгаая

 

 

290,000,000₮

Нийт цуглуулсан хандив

710,000,000₮

Шаардлагатай байгаа

2,882

Нийт дэмжигчид

 

Хэвлэлийн мэдээ

ХАНДИВЫН АЯНД
НЭГДЭЦГЭЭЕ

Дэмжигч байгууллагууд

Хандивын CHALLENGE үргэлжилсээр...

Олны танил эрхмүүд чалленжид маань нэгдлээ.

Хандивын CHALLENGE үргэлжилсээр...

Хандивын аяны хүрээнд Бяцхан хүү Б.Тэмүүлэнд туслах Challenge-г Сэтгүүлч Г.Алтантүрүү эхлүүлсэн бөгөөд Challenge-г үргэлжлүүлэн МУСТА Эрдэнэтунгалаг нэгдэж Хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон билээ. Тэрээр дараагийн зочныг Монгол улсын анхны олимпын аварга Н.Түвшинбаяр, Хүч бөөний төвийн захирал хатагтай н.Оросоо нарыг #Тэмүүлэнгийн чалленжид дуудсан юм. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр бяцхан хүү Б.Тэмүүлэнд урам зориг хайрлаж, олон монголчуудыг уриаллаа. Хүндийн өргөлтийн тамирчин МУГТ Х.Цагаанбаатар, Хүндийн өргөлтийн тамирчин М. Анхцэцэг нар энэхүү аянд нэгдэж, хандивын аяны чалленж давалгаалсаар байна.

 

Та бүхний сайхан сэтгэл Б.Тэмүүлэн хүүг аварна

Айлын хүүхэд ороод ирэхэд атга чихэр аваад өгдөг Монгол хүний ухаанаар Тэмүүлэн хүүд хандивын гараа сунгаж байгаад баярлалаа.

Зургийн цомог

Агшин бүрээр хэмжигдэх амьдралыг хайрлаарай тоглолт

Ерөнхий зохион байгуулагчид: СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, Яруу найрагч, найруулагч С.Баярсайхан

                                                                                                                                                                                               

"Бяцхан хүү Тэмүүлэндээ тусалцгаая хандивын аян"-ы хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүх оддын тоглолт 12 сарын 08-ны баасан гарагт 19 цагт Бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Тоглолтын оролцогчид: Никитон, ЭМОЦИ, Мөрөөдлийн театр, Филармонийн жазз, классик залуус бут авах гэж байна, амьд хөгжмөөр АЯНГА хамтлаг буух гэж байна, Мотив Ганбаа, Хишигдалай, Зоригтоор амьсгалах гэж байна, Ард, нийтийн авьяаслаг акулууд МУГЖ Ганзориг, Бурмаа, Төрмандах нар ХИТ ПАРАД-аа толилуулна. Маестро, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гуай хүндэт зочноор оролцох болно.

Үлдсэн сюрпризүүдээ удахгүй задлая. Хамгийн гол нь мэргэжлийн найруулагчтай, СЭТГЭЛ ХАНАМЖ 100 хувь, хүн хүнээ хайрлахын жаргалыг тухлан сууж таалан соёрхоорой.Билет борлуулах цэгүүд:
- Сансар сүлжээ дэлгүүрүүд Gereltsetseg Erdene
- Бизнес тауэр-н 19 давхар, ПОЛИСИ ПАРТНЕРС ХХК 
- Бөхийн өргөөний билетийн касс 

Байгууллага, хамт олноороо үзэх бол хүргүүлээд аваарай
Утас: 88087736, 85113206, 95051333, 80018980

                                                                                                                              

 

 

 

 

 

 

Хандив өгөх /данс болон sms/

Дансны дугаар: 

522 003 4090

Б.Тэмүүлэн

Дансны дугаар: 

190 511 5157

Б.Тэмүүлэн

Дансны дугаар: 

499 250 900

Б.Тэмүүлэн

Дансны дугаар: 

110 473 899 640

Purevsuren Oyunsuren


 

522 003 4090

Б.Тэмүүлэн


Нийтэд түгээх